Future Minerals Forum: 28.5 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр зурагдлаа

Саудын Арабын нийслэл Рияад хотноо дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан "Ирээдүйн эрдэс" чуулга (Future Minerals Forum) уулзалтаар төрийн байгууллага, дотоодын болон олон улсын компаниудын хооронд 126 харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэгдэж, нийт 28.5 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаар түүхэн чухал үйл явдал боллоо.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан гэрээнүүд нь эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх, геологи хайгуулыг ажлыг өргөжүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх, дэлхийн уул уурхайн салбар дахь Саудын Арабын Хант Улсын байр суурийг бэхжүүлнэ гэж Future Minerals Forum-ын алан ёсны мэдээнд онцолцжээ. 

Санамж бичгийн гол чиглэлүүд нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, санхүүжилт, судалгаа, боловсруулалт, технологийн шинэчлэл, тогтвортой байдлын санаачилга, нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтад анхаарал хандуулж байна. Энэ жилийн чуулганаар санамж бичиг байгуулж, гэрээ хэлэлцээр үзэглэсэн Саудын Арабын төлөөлөгчид нь тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (MIM) болон Aramco, Ma’aden, MODON, NIDLP, Ajlan & Bros, KACST тэргүүтэй олон байгууллагууд юм. Олон улсын түвшний Viridien, Star Vision Aerospace, Alibaba, ADG зэрэг дэлхийн томоохон тоглогчдыг дурдаж болно. 

Эдгээр гэрээнүүд нь Саудын Араб бизнест нээлттэй, уул уурхайн салбарын шилдэг төв болоход бэлэн байгааг харуулж буйг Future Minerals Forum-ын зүгээс тодотгож байна. Санамж бичгийн 51 хувийг дотоодын компаниудтай байгуулсан бол олон улсын түншлэл гэрээ хэлэлцээрийн 49 хувийг эзэлж буй. 

Тухайлбал

    RCJY болон Tosyalı Coremetal Arabia хооронд, Рас-эль-Хайрт металл цувих хамтарсан үйлдвэр байгуулах санамж бичиг

    RCJY болон Бразилийн “Vale” компани хооронд,Рас аль-Хайрт төмрийн хүдрийн шахмал түлшний үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээ

   RCJY болон Энэтхэгийн “Vedanta Copper” компани хооронд, зэс хайлуулах болон боловсруулах үйлдвэрүүд байгуулах, зэс утас үйлдвэрлэх төсийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг

   Mekyal Financial Technologies болон Marine Mining компаниуд хооронд, далайн гүн дэх хайгуулын ажлыг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын бүтцийг бий болгох хамтын ажиллагааны санамж бичиг 

   Al Watania For Industries болон Хятадын Shanghai Donghexin” компаниуд хооронд, металл сав баглаа боодлын үйлдвэрт зориулсан өндөр чанарын цагаан тугалга үйлдвэрлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

"Ирээдүйн эрдэс" чуулга (Future Minerals Forum) нь ашигт малтмалын салбарын ирээдүйг хамтран тодорхойлох зорилгоор Засгийн газар, олон улсын байгууллага, сонирхогч талуудыг нэгтгэж буй томоохон талбар юм. Дөрөв дэх удаагийн чуулга уулзалтад дэлхийн 178 орны 14,000 оролцогч, тэр дундаа Засгийн газрын 75 төлөөлөгч оролцлоо.