PDAC2025: 1100 гаруй уул уурхайн компани, салбарын төлөөлөл оролцоно

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) 2025 оны гуравдугаар сарын 2-5-нд Торонто хотын Метро Торонто Конвеншн төвд PDAC 2025 чуулганыг зохион байгуулахад бэлэн боллоо. Тус уул уурхайн тэргүүлэх чуулган жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс салбарын тэргүүлэгчид, мэргэжилтнүүд, Засгийн газрын төлөөллүүд, хөрөнгө оруулагчдыг нэгтгэсээр ирсэн билээ.  


PDAC 2025-аас онцлох нь: 

55 мянга гаруй м талбайд 1100 гаруй уул уурхайн компани, салбарын төлөөллүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулна. 

Мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн засаг, технологийн шинэчлэл, чухал ашигт малтмал зэрэг сэдвүүдээр итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн туршлагыг хуваалцана.  

Чуулганы үеэр 2025 оны PDAC шагналын эздийг тодруулах Award Gala & Nite Cap, өдөр тутмын Happy Hours, Coffee Connections, Canada Night Finale зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулагдана. 

PDAC 2025 чуулганд бүртгүүлэх болон бусад холбогдох мэдээллийг дараах сайтаас авна уу.  www.pdac.ca/convention