Нүүрсний экспортын биет хэмжээ өссөн ч үнэ буурав

2025 оны экспортын статистик мэдээллийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 оны эхний хоёр сард экспортолсон нүүрсний хэмжээ 11.5 сая тоннд хүрч 5.3 хувиар өссөн ч үнийн дүн 904 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан байна.

Мөн зэсийн хүдэр, баяжмалын хэмжээ 280 мянган тонн хүрч 10.8 хувиар, алт 1.8 тонн хүрч 6.1 дахин тус тус өссөн байна. Харин төмрийн хүдэр, баяжмалын хэмжээ 1.09 сая тонн хүрч 2.5 хувь, боловсруулаагүй нефть 610 мянган баррель хүрч 13.7 хувиар тус тус буурчээ. 

2025 онд чулууны нүүрсний дундаж үнэ тонн тутам 83.8 ам.доллар, хүрэн нүүрсний үнэ 35.9 ам.доллар байна.