Аргентины төрийн компани анх удаа литийн төсөл хэрэгжүүлнэ

Э.ОД

Аргентины газрын тосны төрийн YPF групп анх удаа литийн салбар руу орж аравдугаар сард хайгуул эхлүүлэхээр төлөвлөжээ. Цахилгаан машины батарейны гол түүхий эдийн эрэлт өссөнтэй холбоотой энэ онд литийн үнэ 70 мянган ам.доллар/тонн даваад байна. YPF группын мэдэгдсэнээр, Катамарка муж дахь литийн төслийн хүрээнд 20 мянган га талбайд хайгуул хийнэ.

Аргентин нь дэлхийн дөрөв дэх том литийн үйлдвэрлэгч бөгөөд одоогийн байдлаар литийн 20 төсөл шинээр бэлтгэгдэж байгаа бөгөөд зарим нь гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ. Тус улс дэлхийн литийн 8 хувийг үйлдвэрлэдэг бол хөрш Чили улс 22 хувийг эзэлдэг. АНУ-ын Геологийн албаны тооцоолсноор 19.3 сая тонн литийн нөөцөөр дэлхийн хоёрт ордог Аргентин тухайн металлын үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр зорьж байна.