"Онтрэ" ХХК-ийн ашиглалтын лицензийн мэдээллийг сонсоно

УИХ-ын ээлжит чуулганы энэ 7 хоногт хэлэлцэх уул уурхайн салбартай холбоотой асуудлын тов, дарааллаас танилцуулж байна. 
Лхагва гараг /2024.04.16/
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан, “Их засаг” танхим, 09:00 цаг

- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ 

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, “Их Эзэн Чингис хаан” танхим, 14:00 цаг

- “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох

- Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсох

- “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсох

Пүрэв гараг /2025.04.17/
Чуулганы нэгдсэн хуралдаан, "Их хуралдай" танхим, 10:00 цаг 

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэргийг хэлэлцэнэ.