Ухаа худгийн гэрээг УИХ-аар ирэх намар хэлэлцэхээр боллоо

Өнөөдөр (2025.05.12) УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тавантолгой орд газрыг (Ухаа худаг) УИХ-аар албан ёсоор хэлэлцэх, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулсан байна. Тус Ажлын хэсгийн ахлагчаар П.Мөнхтулга томилогджээ. Тус захирамжийг хүргэж байна. 


Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалт, 13.2 дахь хэсгийг үндэслэх захирамжлах нь:

1. "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай: 

Ажлын хэсгийг ахлагч: П.Мөнхтулга
Ажлын хэсгийн гишүүд: Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа

2. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсгийг ахлагч (П.Мөнхтулга)-д зөвшөөрсүгэй. 

3. Холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал, шийдвэрийг төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг ажлын хэсэг (П.Мөнхтулга)-т даалгасугай. 

Дарга: Д.Амарбаясгалан