Энэхүү төмөр зам нь хоёр орны хөгжлийн зам, нөхөрлөлийн зам болно гэж итгэж байна


Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын шав тавих нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь-ийн хэлсэн үгээс хүргэж байна. 


Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эрхэм зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай та нарт энэ өдрийн амар амгаланг айлтгая.


Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцож байгаад баяртай байна. Бид хамтдаа Монгол-Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр замын нээлтийг эхэлж байгаад баяртай байна. Би БНХАУ-ын Засгийн газар болоод Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэрийн өмнөөс ноён Л.Оюун-Эрдэнэ, энд ирсэн төлөөлөгчдийг баярлан угтахын хамт танай энэхүү төслийг дэмжиж, тэтгэж ирсэн хүмүүст баярлаж, талархаж байна.


Ши Жиньпин дарга Монгол, Хятад уул усаараа холбогдсон түнш, сайн найз гэж онцолсон. Ши Жиньпин дарга болоод У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн стратегийн түншлэлийн хэлэлцээрээр хоёр орны тогтвортой хөгжил болоод хамтын ажиллагааг илүү гүнзгийрэхийг чухалчилж үзсэн байдаг. Хоёр орон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замыг байгуулах, нүүрс, эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Харбин хотод уулзалт хийж, уулзалтын үр дүн гарч энэхүү гүүрийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Харилцан ашигтай хамтын ажиллагаа, Монгол, Хятадын бүс нутгийн эрчим хүч хэмнэсэн хөгжилд илүү их хувь оруулж байна. Төслийн бэлтгэл ажлын шат, төсөл амжилттай эхэлж байгаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрсэн болон хичээл зүтгэлийг харуулж байна. Хоёр улс илүү сайн ирээдүйг бүтээн байгуулахад энэ хамтын төсөл чухал үүрэгтэй. Төсөлд оролцогч талууд болох ӨМӨЗО, Монголын холбогдох байгууллагуудын дэмжлэгтэй төсөл илүү чансаатай, илүү сайн явагдана гэж итгэж байна. Энэхүү төмөр зам нь хоёр орны хөгжлийн зам, нөхөрлөлийн зам болно гэж итгэж байна. Хоёр орны ард түмэнд илүү их ашиг хүртээнэ гэж итгэж байна. 


Хятадууд сайн хөрш, сайн түнш гэж ярьдаг. Тиймээс Ши Жиньпин даргын хэлснээр хөрш орнуудын эелдэг харьцааг илүү гүнзгийрүүлж, хоёр орны төрийн тэргүүний байгуулсан хамтарсан тунхаглалд хүрэхийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн холболт, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг цаашид хэрэгжүүлэх бөгөөд түүнчлэн соёл, аялал жуулчлал, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон монголчууд та бүхнийг Өвөр Монголд ирэхийг урьж байна. 


Гашуунсухайт-Ганцмод хил холболтын ажил урагштай байхыг ерөөлийг тавьж, та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!