2025 онд Хятадын China Shenhua Energy компани 334.8 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард тус компани 27.3 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.9 хувь, өмнөх сарынхаас 7.1 хувиар буурсан гэж тус компанийн тавдугаар сарын 16-нд гаргасан тайланд дурджээ. Борлуулалтын хувьд 35.6 сая тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурч, харин сарын өмнөхөөс 2.9 хувиар өссөн байна.
Оны эхний дөрвөн сарын байдлаар China Shenhua Energy нийт 109.8 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар, борлуулалт 12.6 хувиар буурч 134.9 сая тонн болжээ.
Түүнчлэн, тус компани дөрөвдүгээр сард 15.95ТВ тераватт цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 13.7 хувиар буурсан байна. Нийт цахилгаан эрчим хүчний борлуулалт нь сард 13.5 хувиар буурч 14.1 тераватт цаг болжээ.
2024 онд China Shenhua Energy компани 58.67 тэрбум юань буюу 8.09 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан ч өмнөх оныхоос 1.7 хувиар ашиг орлого нь буурсан тухай тайланд дурдсан байна. Энэхүү бууралтыг нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. Тус компанийн нүүрсний борлуулалтын дундаж үнэ (татвараас бусад) 3.4 хувь буурч, 564 юань/тонн болсон нь ашиг орлогод нөлөөлсөн аж. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 34.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй байсан 2023 оны эцсээс 1.7 тэрбум тонноор нэмэгджээ.