Хятадын компаниуд Этиопын уул уурхай, сэргээгдэх эрчим хүчинд $1.75 тэрбумын хөрөнгө оруулна

Зүүн Африкийн Этиоп улсын нарны эрчим хүчний үйлдвэрлэл, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр Хятадын таван компани нийт 1.75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ талаар тус улсын Сангийн сайд Ахмед Шиде мэдэгдсэн байна.  

CSI Solar компани нарны эрчим хүч, батарей хуримтлуурын төсөлд 250 сая доллар зарцуулах бол Sequoia Mining & Processing-ний хувьд нүүрсний хайгуулд 600 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Hainan Drinda New Energy Technology болон Toyo Solar Manufacturing One Member компаниуд  нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн боловсруулж байна. Hua Ye Mining Processing компани ашигт малтмалын хайгуул, боловсруулалт, түүнчлэн ашигт малтмалд чиглэсэн эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэхэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулах аж.