Аргентины Засгийн газар Rio Tinto группийн литийн олборлох 2.5 тэрбум ам.долларын төслийг (2025.05.20) баталсан нь хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ бодлогын хүрээнд анхны уул уурхайн төсөлд тооцогдож байна. Салта муж дахь “Rincon” төслийг баталсан тухай тус улсын уул уурхай, эрчим хүчний зохицуулалтын нарийн бичгийн дарга Даниел Гонзалес мэдэгджээ.
Ерөнхийлөгч Хавиер Милэйгийн засаг захиргааны зүгээс уул уурхайн салбарыг эрчимжүүлэх, нэн шаардлагатай буй гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэж байна.
Аргентины уул уурхайн салбарт 9 сарын өмнөөс хөрөнгө оруулалтыг дэмжих RIGI хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн төсөл хэрэгжүүлэхээр хүсэлтээ илэрхийлсэн хөрөнгө оруулагчдын дунд Rio Tinto группээс гадна Хятадын Ganfeng, Канадын McEwen Copper, Өмнөд Солонгосын Posco зэрэг компани багтжээ.
Төслийн тав нь литийн, үлдсэн хоёр нь алт, зэсийнх аж. Одоогийн байдлаар Rio Tinto-ийн төслийг батлаад байна.
Аргентин улс литийн нийлүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээр эрэмбэлэгдэж байна. Тус улс Чили, Боливийн хамт цагаан металлын дэлхийн хамгийн том нөөцийг агуулсан "литийн гурвалжин"-ыг бүрдүүлдэг. Аргентины хувьд алт, мөнгө экспортолдог бөгөөд зэсийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ч одоогоор олборлолт хийгдээгүй байгаа юм.