Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил Монгол, Хятад хоёр улсын хилийн шугам дээр хоёр талаас баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг албан ёсоор (2025.06.15) эхлүүллээ.
Арга хэмжээнд Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэржав, Хятадын талаас “Чайна Энержи”-ийн“Ганцмод рэйлвэй инвестмент” ХХК-ийн захирал Вань Шанжюнь, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн дэд нарийн бичгийн дарга Ли Гуочян болон бусад төлөөллүүд инеженер, техникийн ажилчид оролцжээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын ажил гүйцэтгэгч болох “Тавантолгой төмөр зам” ХХК болон Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ (2025.06.09) байгуулсан.
Барилгын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд багтаж байна.