2026 он гэхэд Хятад литийн олборлолтоор Австралийг гүйцэж дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна. Лас Вегас хотноо болсон “Литий ба батарейны түүхий эд”-ийн бага хурлын үеэр "Хятад улс ашигт малтмалын нөөцөө хөгжүүлэх маш тодорхой стратегитай" гэж Fastmarkets-ийн түүхий эдийн судалгааны албаны дарга Пол Лусти ярьжээ.
Австрали нь 2017 онд Чилийг тэргүүлснээс хойш дэлхийн хамгийн том литий үйлдвэрлэгч болсон. Гэвч Австралийн үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр литийн үнэ унасантай холбоотойгоор олборлолтоо бууруулж, зарим уурхайн өргөтгөлөө хойшлуулжээ.
Fastmarkets-ийн шинжээчдийн дэвшүүлж буй таамаглалаар, ирэх жил гэхэд Австралийн литийн олборлолтын хэмжээтэй харьцуулбал Хятад 8000-10,000 тонноор илүү олборлох төлөвтэй байна. 2023 оны үзүүлэлтээр Хятад литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаар эгнэжээ.
2035 он гэхэд Хятад 900 мянга, Австрали 680 мянга, Чили 435 мянга, Аргентин 380 мянган тонн литий тус тус олборлох төлөвтэйг Fastmarkets мэдээлсэн байна.