Зэсийн “Оюут” шинэ орд илрүүлжээ

Эрдэнэт Овоо ордоос 10 хүрэхгүй км-т, урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн Оюут хэмээх шинэ ордыг илрүүлсэн тухай Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд буюу монголын геологичид бие даан 2023 оноос Оюут төслийн талбайд хайгуул хийж, энэхүү шинэ ордыг нээжээ.

Оюут орд нь улсын эдийн засагт стратегийн том боломжийг нээж, олон жил тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Оюут ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээг хангах томоохон тоглогч хэвээр байх боломжтой гэж үзэж байна.