АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын өргөтгөсөн жагсаалтад зэс, мөнгийг нэмж албан ёсоор оруулсан байна. Тус улсын Геологийн судалгааны газраас гаргасан шинэ жагсаалт 60 нэр төрлийн ашигт малтмал багтжээ.
Шинээр 10 чухал ашигт малтмал нэмж оруулсан дунд зэс, мөнгөнөөс гадна уран, металлургийн нүүрс, калийн чулуу, рени, цахиур, хар тугалга байгаа юм.
АНУ-ын Геологийн албаны мэдэгдсэнээр, ашигт малтмалын гадаад худалдааны тасалдлын болзошгүй нөлөөллийг тооцоолохын тулд боловсруулсан эдийн засгийн загвараа ашиглан жагсаалтыг гаргажээ. Энэхүү үнэлгээ нь 84 эрдэс түүхий эд, 402 салбар, 1200 гаруй хувилбарыг хамарсан байна.
Тус жагсаалт нь АНУ-ын Геологийн албаны жагсаалт дахь 15 нэр төрлийн эрдэс бодисын асуудлыг шийдвэрлэхээр Америк, Хятад тохиролцсоноос хэдхэн хоногийн дараа гарч байгаа юм.

















