Хятадад нүүрсний үнэ өсөлттэй байна

Энэ онд Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ хамгийн өндөр түвшинд хүрээд байна. АНУ-тай тохиролцсон худалдааны эвлэрэл нь эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө, мөн хамгийн бохир чулуужсан түлшний хэрэглээг хязгаарлах талаар Бээжингийн зөөлөн байр суурь үнэ нэмэгдэхэд нөлөөлөхөөр байна.

Чинхуандоу боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 111 ам.доллар/тн болж өссөн нь сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Хятадын нүүрс тээвэрлэлт, түгээлтийн холбоо мэдээлжээ. Үүний адил өсөлт металлургийн нүүрсний үнэ дээр ажиглагдаж Даляны түүхий эдийн бирж дээр фьючерсийн ханш жилийн дээд цэгтээ ойртож байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 6-ны байдлаар импортын металлургийн нүүрсний үнэ 181 ам.доллар/тн хүрч өсөлттэй байгаа юм.

Хятадын Засгийн газар дараагийн таван жилийн төлөвлөгөөнд нүүрсний хэрэглээ буурах хугацааг бүдэг бадаг тодорхойлсон нь оргил үе өмнө таамаглаж байснаас удаан үргэлжлэх болно гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл тус улсын Нүүрсний үндэсний ассоциациас эрэлт хэрэгцээ 2026 онд тогтвортой өсөж, 2030 он гэхэд тогтворжих төлөвтэйг мэдэгджээ.