Монгол, Итали улс чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал (2025.12.04) өндөрлөв. Хоёр улсын харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүрч Төрийн тэргүүн нар Хамтарсан тунхаглал гаргалаа. Манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас ХБНГУ-ын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон болж байна.  

Айлчлалын хүрээнд,  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дараах хамтарсан мэдэгдлийг (2025.12.04) гаргасан юм.  

Хоёр улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх зорилгоор чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой хангалтын чухлыг онцолж;

Байгалийн нөөцийн хөгжүүлэлт, технологийн шинэчлэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон;

Хоёр талын харилцааг бэхжүүлж, чухал ашигт малтмалын салбарт урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор;

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам дараах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг онцолсон байна.  

Энэхүү хамтарсан мэдэгдэлд Монгол Улсыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд найрамдах Итали Улсыг төлөөлж, тус улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яамны сайд Адольфо Урсо нар гарын үсэг зураь.