Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд ажлаа хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшинийг дэд сайдаар томилсны дагуу тэрбээр ажлаа хүлээн авсныг АҮЭБЯ-наас мэдээллээ. 

Түүний товч намтрыг хүргэж байна. 

Товч танилцуулга:

1979-1987 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 8 жилийн сургууль,
1987-1989 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургууль, 
1989-1991 онд Завхан аймгийн Хөгжлийн технологийн коллеж,
1994-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 
2005-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль,
2008-2010 онд Удирдлагын академи, 
2012-2013 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. 
Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.


Ажилласан байдал:

•1992-2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч,
•2002-2004 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч,
•2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагч, 
•2008-2013 онд Нийслэлийн татварын газарт хэлтсийн дарга, 
•2017-2025 онд “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажилласан тус тус ажилласан байна.