"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар өнөөдөр (2026.02.13) мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу танилцууллаа.
Бортээгт нийт 868.3 сая м3 хөрс хуулах ба уулын цулын хэмжээ 1.171 тэрбум м3 куб байна.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн одоо олборлож байгаа хэсэг нь Бортээгээс илүү чанартай буюу хатуу кокс болон 1/3 коксжих нүүрс байдаг.
Бортээгийг ордыг орлого хуваах+борлуулалтын орлогоос орлого хүртэх буюу орлогын хувийг нэмэгдүүлдэг загвараар гэрээ хийх сонгон шалгаруулалт зарлаж байна. Ийм загварыг Энэтхэг, Индонезод ашигладаг.
Бортээгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын хугацаа 1 сар буюу 30 хоног байх юм.






















