Энэтхэгийн нүүрсний хэрэглээ 2050 онд хоёр дахин өснө гэдгийг Засгийн газрын дэргэдэх NITI Aayog судалгааны байгууллагаас мэдэгдсэн байна.
Тайланд дурдсанаар 2070 он хүртэл аж үйлдвэрт шаардлагатай нүүрсний хэрэгцээ 1.8 тэрбум тоннд хадгалагдах төлөвтэй байна.
Энэтхэг нь 2070 онд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавьсан. Энэхүү хувилбарын дагуу нүүрсний хэрэглээ 2050 онд 1.8 тэрбум тоннд хүрч, үүний дараа буюу 2070 он гэхэд 161 сая тонн болж огцом буурахаар байна.
Тайланд мэдээлснээр 2070 онд нүүрсний хэрэглээ голлон ган, цемент зэрэг бууруулахад хүндрэлтэй салбарт байна. Иймээс утааг бууруулах зорилтыг биелүүлэхийн тулд нүүрстөрөгчийг барих, ашиглах, хадгалах технологи шаардлагатай болох аж.
Энэтхэг бол Хятадын дараах дэлхийн хоёр том нүүрсний хэрэглэгч бөгөөд цахилгаан эрчим хүчний 3/4 нь нүүрсний станцаас хангадаг. Ирээдүйн цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангахын тулд 2034-2035 онд өнөөгийн түвшнээс хүчин чадлыг 100 орчим ГВт-аар нэмэгдүүлж 307 ГВт-д хүргэхээр зорьж байна. Гэсэн хэдий ч нүүрсний станцыг оргил үеийн хэрэгцээ, эсвэл онцгой тохиолдолд ашиглах болно гэдгийг тайланд тэмдэглэжээ.
Эх сурвалж: Reuters





















