Дэлхий дахинд өрнөж буй өрсөлдөөн чухал ашигт малтмалын үнийг өсгөж буйтай холбоотой Хятадын Zijin Mining компани вольфрам, уран зэрэг металлуудад хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
“Бид уран, вольфрам болон бусад стратегийн металлын салбарт байр сууриа өргөжүүлэхийг эрмэлзэж байна" гэж Gold Mountains Asset Management компанийн Гүйцэтгэх захирал Лиза Лю мэдэгджээ. Тэрээр “Цахилгаан тээврийн хэрэгсэл, өндөр технологийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг чухал ашигт малтмалын нэг хэсэг болох газрын ховор элемент агуулсан уурхайнууд манай компанийн анхаарлын төвд байгаа. Гэнэт их хэмжээний хувьцаагаа борлуулахыг хүсвэл бид шууд авах боломжтой” -г онцолсон байна.
Gold Mountains Asset Management нь толгой компани Zijin Mining-ийн зарим буюу 6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг удирдаж байна. Тухайн хөрөнгийн 75 орчим хувь нь алтных, үлдсэн нь зэс, литий, уран болон бусад металлынх аж.
Вольфрам нь өрөмдлөгийн тоног төхөөрөмж болон цэргийн хуягт техникт ашиглагддаг гол металл юм. Энэ онд Хятадын экспортын хязгаарлалт, зэр зэвсгийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйгаас вольфрамын үнэ хоёр дахин өсжээ. Тэгвэл цэвэр эрчим хүчний шилжилт, тэр дундаа цөмийн эрчим хүчний эрэлт огцом нэмэгдэх төлөвтэй холбоотойгоор байгаа цөмийн реакторын түлш болох ураны үнэ сүүлийн жилүүдэд мөн нэмэгдэж байна.





















