Фатих Бирол: Удаан хугацаанд газрын тосны үнэ өндөр байх эрсдэлтэй

Д.ЦЭЦЭГ

Дайны улмаас Ойрх Дорнодын 9 орны эрчим хүчний 40 орчим дэд бүтэц ноцтой хохирол амссан байна. 

Энэ тухай мэдэгдсэн Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA)-ийн тэргүүн Фатих Бирол “Мөргөлдөөн дууссан ч энэхүү хохирлоос үүдэн удаан хугацаанд газрын тосны үнэ өндөр байх эрсдэлтэй. Гурван долоо хоногоос дээш үргэлжилсэн мөргөлдөөнөөр газрын тос, байгалийн хийн орд, боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойд учирсан хохирлыг арилгахад ихээхэн цаг хугацаа шаардагдана” гэдгийг тодотгожээ. 

Одоо үүсээд буй олон улсын эрчим хүчний түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь 1970-аад оны газрын тосны хямрал болон Оросын Украины дайны дараах 2022 оны хийн хямралтай адил буйг онцолсон байна.  

Мөн Ойрх Дорнодын түүхий эдийн нийлүүлэлтээс хамааралтай Азийн орнууд ч эдгээр хямралд хүчтэй өртөж байгаа аж.