Хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдаан болно

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдаан хуралдаан пүрэв гараг (2026.04.09)-ийн 09:00 цагт АМГТГ-ын Хурлын танхимд эхэлнэ. 

Тус хуралдаанд алтны үндсэн ордын нэг, алтны шороон ордын хоёр, барилгын чулууны гурав, элс-хайрганы холимгийн хоёр ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг АМГТГ-аас мэдээллээ. 

Хэлэлцэх асуудлын дараалал: 

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт орших “Сайр уул” нэртэй алтны үндсэн ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“Дэмси Трейд” ХХК

“Хаснаран Девелопмент” ХХК

2

Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Зайсан салаагийн амны доод хэсгийн (ХШ-15-аас ХШ-27 хооронд) алтны шороон ордод 2023-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“Ур Ундрах Граните Стоне” ХХК

“Ур Ундрах Граните Стоне” ХХК

3

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Өвөлжөөт нэртэй алтны шороон ордын дээд давхаргын 44, 42, 40, 38, 37, 36, 32, 26, 24-р хайгуулын шугам хооронд 2024 онд гүйцэтгэсэн ашиглалтын үеийн нэмэлт хайгуулын ажлын тодотгол тооцооны үр дүнгийн тайлан.

“Дэм Мандах Майнинг” ХХК

“Дэм Мандах Майнинг” ХХК

4

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших “Мандалтайн дөрөлж” барилгын чулуу (Гранодиорит)-ны ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Зэвсэгт хүчний 341 дүгээр анги

“Аполло Майнинг” ХХК

5

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Хужиртын үзүүр” нэртэй элс-хайрганы холимгийн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“Саруул Харгуй” ХХК

“Импайр Майнинг” ХХК

6

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших “Авхайн булаг” элс-хайрганы холимгийн ордод 2023-2025 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“Цагаан Сүмбэр” ХХК

“Минторес” ХХК

7

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших “Чулуут” барилгын чулууны (Андезит) ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“Ширхэг-Од” ХХК

“Ширхэг-Од” ХХК

8

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Их залаат” нэртэй барилгын чулууны (боржин) ордод 2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

“АБУЗ” ХХК

“АБУЗ” ХХК