
Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada) нь уул уурхайн салбарынхны дэлхийн хамгийн том арга хэмжээний индэр юм. 2023 онд 91 дэх удаагаа зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын хувьд олон улсын хөрөнгө оруулалт эрэлхийлэн 2006 оноос хойш тасралтгүй оролцож байгаа билээ.
PDAC 2023 нь ирэх жилийн гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Торонтод нээгдэх юм. 91 дэх удаагийн PDAC-ийн шинэлэг хийгээд онцлох сонин содон мэдээллийг Уншигч та Mining Insight сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаараас эхлэн хүлээн авч, шимтэн сонирхоорой.