
Хөрөнгө оруулагчид Монгол Улс геологийн өвөрмөц тогтоцтой, ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй, сонирхол татахуйц гэдэгтэй санал нэгдэж байна.
Арга хэмжээний өмнөх өдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Монголын ашигт малтмалын хайгуулын чиглэлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн тус улсын уул уурхайн компаниудын төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын ашигт малтмалын нөөц, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын боломж-давуу тал, мөн тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар нээлттэй танилцуулсан байна.
Уул уурхай, түүнийг даган бий болдог бүтээн байгуулалтаас үр шим хүртэх гинжин хэлхээг тасралтгүй үргэжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхсон талбайд хайгуул хийлгэх боломжийг олгох, зөвхөн металлын төслүүдээс гадна нүүрсэнд агуулагдаж буй метан хийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын дараах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлд анхаарал хандуулахыг хүсжээ.
Эх сурвалж: УУХҮЯ