Хятад 370 сая тонн нүүрс олборлож, 138 сая тонныг импортлоод байна. Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн мэдээллээр, нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 компани тус улсын нийт олборлолтын 52 хувийг эзэлж байна. Эхний долоон сард ТОП-10 нийт 1.33 тэрбум тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 100 сая тонноор нэмэгджээ. Мөн хугацаанд Хятадын нүүрс үйлдвэрлэгчдийн нийт олборлолт 2.56 тэрбум тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн байна. Зөвхөн долоодугаар сарын олборлолт 16.1 хувиар нэмэгдэж 370 сая тоннд хүрчээ.
Харин энэ хугацаанд Хятад улс 138.52 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 18.2 хувиар буурсан байна.
Харин энэ хугацаанд Хятад улс 138.52 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 18.2 хувиар буурсан байна.