АТГ-аас “нүүрсний” хэрэгт мөрдөн шалгаж буй зарим иргэдийн нэрсийг өнөөдөр зарлалаа. Таванолгойн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, борлуулах явцад шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож буйг мэдэгдэв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох дараах нэрсийг дурдлаа.
1.Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
3.Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17.“Эрхэт Монгол” группыг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр
“Нүүрсний” хэрэгтэй холбогдуулан нийт 94 этгээдийг ялагдагчаар татжээ.