Хятад нүүрсний төмөр замын шинэ шугам ашиглалтад оруулжээ

Э.ОД

Хятадад нүүрс тээврийн Mingwangda төмөр замын шугамыг шинээр ашиглалтад (2023.01.20)оруулcysu sxcoal мэдээлжээ. Taiyuan Group нь энэхүү шугамыг 2019 оны тавдугаар сараас бүтээн байгуулсан байна. Mingwangda шугам нь Hongjinta өртөөнд Шанси мужийн Shuozhun төмөр зам, үргэлжлээд Daqin төмөр замтай холбогджээ. Ингэснээр Өвөрмонголын бүс нутгаас нүүрсийг төмөр замаар тээвэрлэн далайн Цинхуандао боомт хүргэх шинэ гарцыг нээжээ.

Mingwangda шугам нь жилд 10 гаруй сая тонн тээвэрлэх хүчин чадалтай.

Hongjinta өртөөний орчмын 30 уурхай нийтдээ жилд 50 сая тонноос дээш нүүрс олборлодог байна. Энэхүү нүүрсийг өмнөд далайн эрэг орчмын бүс нутагт нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж төмөр замын Mingwangda шугамыг ашиглалтад оруулжээ.

Хятад нь 2019 оноос хойш Өвөрмонголын бүс нутгаас 4 чиглэлд нүүрс тээврийн төмөр замыг шинээр барьж нээсний нэг нь Mingwangda шугам юм.