2023 оны эхний сард Монголбанк нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, жилийн өмнө төвбанк 1.6 тонн үнэт металл худалдан авч байв.
Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 1 дүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.
Жилийн өмнөх дундаж ханштай харьцуулахад дээрх ханш нь 30 гаруй хувиар өссөн байна.