Биржийн ээлжит арилжаагаар “Энержи Ресурс”-ийн коксжих нүүрс 196 ам.долларт хүрч өсжээ

Э.ОД

Монголын хөрөнгийн биржээр нүүрсний ээлжит арилжаа (2023.02.15)явагдаж хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани коксжих нүүрсийг хил нөхцлөөр 1340 юань/тонн (196 ам.доллар)үнэ хүргэж арилжаалжээ.

Доод үнийг 1200 юань/тонноос дуудсан бол үнэ хаялцах явцад бүтээгдэхүүний үнэ 11.6 хувиар өссөн байна.

Энэ удаагийн арилжаанд нийт 7 компани оролцсоноос 4 компани худалдан авах санал гаргажээ. Уг арилжааны 10 хувьтай тэнцэх дэнчингийн дүн 3,840,000 юань аж.
Гэрэл зураг: Энержи Ресурс компаний Ухаа худаг цогцолбор

“Энержи Ресурс”-ийн хувьд 5 багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг Inner Mongolia Kai Bin Energy компанид борлуулсан байна.

Арилжаалсан нүүрсийг гуравдугаар сарын 22-ний дотор Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаас нийлүүлнэ.