Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон мэдээлснээр, ачаа тээврийн С зөвшөөрлийг “E Mongolia” системд бүрэн холбожээ.
2023 оны хоёрдугаар улирлаас “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн экспорт хийж буй Гашуунсухайт боомтоос бусад бүх боомтоор нэвтэрч байгаа тээврийн С зөвшөөрлийг “E Mongolia” системээр олгож эхлэхээр болжээ.
Нүүрсний нээлттэй цахим арилжаатай холбоотойгоор Засгийн газраас үүрэг болгосны дагуу 2023 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани тээврийн С зөвшөөрлөө олгоно гэдгийг тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу ярьсан юм. Эхний улиралд Гашуунсухайт боомтоор нэвтрэхээр БНХАУ-тай тохиролцсон нийт С зөвшөөрлөөс 4680-ийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани олгох аж.