УУХҮЯ: Аж үйлдвэржилтийн үндэсний хороог хариуцана

Гэрэл зураг: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт

Г.БААТАР

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулж УУХҮЯ удирдахаар шийдвэрлэлээ. Мөн "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааг УУХҮЯ-наас "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлж байна.

"Эрдэнэс Монгол"-ын бүрэлдэхүүн компанийн тоо 16 болж нэмэгдэж байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Үндэсний хороо нь уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, улмаар нэмүү өртөг шингээх замаар үнэ цэнэ, өгөөжийг нь өсөн нэмэгдүүлэхэд анхаарч, Засгийн газрын түвшинд боловсруулах үйлдвэрлэлийг авч үзнэ. Гол ач холбогдол нь зэс, ган боловсруулах, хайлуулах үйлдвэртэй болоход чиглэнэ" хэмээн онцоллоо.