Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авахаар болжээ. Тус хуулийн санал авах хэлэлцүүлэг танхимаар болон цахим хэлбэрээр явагдана. Хоёр танхимын хэлэлцүүлэг 2023 оны гуравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Holiday INN зочид буудалд 14 цагт зохион байгуулагдана.
Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцоно уу.
2023.03.09-ний өдрийн хэлэлцүүлэгт энд дарж бүртгүүлнэ үү.
2023.03.10-ны өдрийн хэлэлцүүлэгт энд дарж бүртгүүлнэ үү.
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг эндээс үзнэ үү.
Хуулийн төсөлтэй эндээс танилцана уу.