Торонто хотоос С.БОЛД-ЭРДЭНЭ
Канад улсын Торонто хотноо “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” чуулган ням гаригт албан ёсоор эхэллээ. Уг чуулганыг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо буюу PDAC-оос 91 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн чуулганд дэлхийн 100 гаруй орноос 30 мянга орчим оролцогч оролцож байна. Геологи, хайгуул, олборлолт, техник технологи, судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулагч гээд салбарын бүхий л талын оролцогчид 4 өдрийн турш нэг дор цуглардагаараа онцлог юм.
Энэ жилийн PDAC хурлын гол сэдэв эрчим хүчний шилжилт, түүнд шаардлагатай түүхий эдийн эрэлт, хайгуул, олборлолт, уугуул иргэдийн асуудал, ESG, уул уурхайн салбарт хамтын үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд байхаар байгааг ирэх өдрүүдэд болох олон арван хурлын сэдвээс харж болно. PDAC2023 хурлыг нээж, Канадын Байгалийн баялгийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Julie Dabrusin хэлсэн үгэндээ ч дээрх сэдвүүдийг онцолсон юм.
PDAC2023 хуралд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа. УУХҮЯ болон Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциац хамтран Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчилан таниулах ажлуудыг идэвхтэй зохион байгуулж байна. Энэ жил тусгай үзэсгэлэнгийн талбай засаж, хөрөнгө оруулагчдад зориулсан цогц мэдээлэл өгөх мэдээлэл сурталчилгааны ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийж байгаа нь онцлог боллоо. Энэ жилийн чуулганд Монголоос УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй 60 гаруй төлөөлөгч оролцсон. Тэр дундаа критикал минералын хайгуулын төслүүд, технологийн ханган нийлүүлэгч компаниуд идэвхтэй оролцож байгаа аж.
Мөн энэ өдөр Монгол Улс Mongolia@PDAC хурлыг амжилттай зохион байгуулж, лити, никель, графит зэрэг критикал минерал болон алтны төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцууллаа.