Швейцарын Credit Suisse банкийг UBS худалдаж авсны дараагаар Нью Йоркийн Comex бирж дээр зэсийн үнэ 8690 ам.доллар хүрч 2.3 хувиар өсжээ.
Дэлхийн зэсийн нөөц маш бага байгаатай холбоотой тухайн металлын ханш 12 мянган ам.доллар хүрч шинэ дээд амжилт тогтоох магадлалтай гэж Trafigura компани мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд 3.5 хоногийн зэсийн нөөцтэй байсныг мэдэгдэлд онцолжээ.
2022 оны гуравдугаар сард зэсийн үнэ 10845 ам.доллар/тонн буюу түүхэн дээд амжилт тогтоосон.
Дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд кобальт, никелиэс гадна нүүрсний бизнестэй Glencore компанийн харж буйгаар ногоон эрчим хүчний шилжилтийн улмаас зэсийн хомсдол улам бүр нэмэгдэж байгаа нь металлын оргил үе тохиосныг илэрхийлэл гэжээ.