Lundin Mining: Чилийн зэс-молибдений Caserones уурхайн 51 хувийг эзэмшлээ

Г.БААТАР

Канадын Lundin Mining компани Чили дэх зэс-молибдений Caserones уурхайн дийлэнх хувийг 950 сая ам.доллароор худалдаж авч буй нь дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой металлын хэлэлцээрүүд идэвхэжсэнийг илтгэж байна.

Тус компани Caserones уурхайн 51 хувийн эзэмшлийг Японы JX Nippon Mining & Metals корпорацаас худалдан авч байгаа юм. Энэ хэлэлцээрийн хүрээнд, ирэх 5 жилийн хугацаанд Caserones уурхайн 19 хувийг 350 сая ам.доллароор эзэмшихээр болжээ.

JX Nippon Mining & Metals-ийн хувьд 2020 онд эл уурхайн 51 хувийг Mitsui & Co and Mitsui Mining and Smelting корпорацаас авсан. 

Чилийн Атакама цөлд орших Caserones уурхайн үйлдвэрлэл 2014 онд эхэлсэн бөгөөд жилд 100-150 мянган тонн зэс-молибден үйлдвэрлэх хүчин чадалтай.