"Нүүрсний уурхай бол Баянбүрд"

“Монгол нүүрс” ассоциаци 2023 оны төлөвлөгөөндөө "Нүүрсний уурхай бол Баянбүрд" санаачилгыг тусган батлуулжээ. Энэхүү санаачилгын гарааны уулзалтыг (2023.04.13) зохион байгуулсан байна.

Уулзалтад нүүрсний салбарын “Энержи Ресурс”, “Хүрэн толгой коал майнинг”, “Цэцэнс майнинг”, “Тавантолгой”, МоЭнКо, “Өсөх зоос” компанийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож харилцан туршлага солилцож, хамтарч ажиллах нийтлэг зорилгоо ярилцжээ.
Нүүрсний уурхайнууд жил бүр олон арван мянган мод тарьж, үерийн усны хөв далан байгуулж, усны шувууд, мал амьдыг ундаалж, хуурайшилттай нутагт газар тариалан эрхлэх нөхцөл бүрдүүлж, шороон шуургатай талд ойн зурвас байгуулж, шүүрлийн хаягдал усаар хиймэл нуур, амрах орчин тохижуулж байна.