Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойн тээвэрлэлт хийгдэж эхэллээ

Э.МИШЭЭЛ

Газрын тос дамжуулах хоолой байгуулах нүүрстөрөгчийн ган хоолойг Монгол руу тээвэрлэж эхэлжээ. 
Өнгөрсөн долоо хоногт МГТБҮ-ийн дамжуулах хоолойн ажлын нээлт болсон. Тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Norinco International Cooperation" төрийн өмчит компани ажиллаж байгаа.

Тэгвэл дамжуулах хоолойн тээвэрлэлт хийгдэж эхэлжээ. Өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойг Дорнод аймгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл тавих юм.