
Тус арга хэмжээг Аж үйлдвэржилтийн үндэсний хороо, УУХҮЯ, МУУҮА болон “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулна.
Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, түүний бүрэлдэхүүнийг баталсан. Үндэсний хорооны анхны хуралдаанаар (2023.04.10) нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн гэсэн 4 дэд хороо байхаар тогтож, үйл ажиллагааг эхлүүлжээ.