
Tesla компани цахилгаан машины үйлдвэрлэлийн амбицтай зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бизнесээ уул уурхайн салбарт тэлж буйг Элон Маск онцолжээ. Лити боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ирэх онд дуусгах бөгөөд 2025 оноос бүрэн үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байна.
Лити боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг зарлаагүй ч томоохон олборлогчид Albemarle, Livent компаниудаас лити нийлүүлнэ гэдгийг Tesla компанийн захирал мэдэгджээ. Albemarle-ийн хувьд Өмнөд Каролина мужид жилд 100 мянган тонн лити боловсруулах үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх аж.
Өнөөгийн байдлаар Хятад улс лити болон бусад чухал металлын боловсруулалт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй.