Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь Хятад, Оросын Элчин сайд нарыг хүлээн авч (2023.05.08) уулзжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руйтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх асуудлыг хөнджээ. Мөн уулзалтаар, Ерөнхий сайд Хятад улсад айлчлах бэлтгэл ажлыг ярилцсан байна.
Үүрэгт ажилдаа орж буй ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой хоёр орны хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, боомт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.