Аргентины литийн үйлдвэрлэл экспортын дээд амжилтыг тогтоожээ

Аргентины өсөн нэмэгдэж буй литийн экспорт тавдугаар сард 60 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн нь дээд амжилт тогтоосон байна. Литийн үйлдвэрлэл нь Аргентин улсын уул уурхайн экспортын 19 хувийг эзэлж буйг тус улсын Уул уурхайн яамнаас мэдээлжээ.

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй лити үйлдвэрлэгч орон Аргентинд идэвхтэй үйл ажиллагаатай 38 уурхайтай, мөн тооны уурхайг шинээр байгуулж байна. Олон улсад литийн эрэлт хэрэглээ, өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбоотой тус улс чухал металлын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байгаа юм.

Эхний 5 сард Аргентин литийн экспортоос 369 сая ам.доллар олж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 84 хувиар өсжээ. Тус улсын литийн үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын тоо өмнөх оныхоос 59 хувиар нэмэгдэж 4000 хүрсэн аж.