Хятадын хилийн автозамын Ганцмод боомтын ачаа барааны эргэлт гуравдугаар улирлын байдлаар 27 сая 470 мянган тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 139.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Тус боомт нээгдсэнээс хойших дээд амжилт болсон талаар Хятад улсын албанаас мэдээлжээ.
Тодруулбал, он гарснаас хойш 26.5 сая орчим тонн нүүрс тээвэрлэсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Мөн 652 100 тонн зэс тээвэрлэсэн нь 11.52 хувиар, 322 400 тонн экспортын бараа тээвэрлэсэн нь 56.26 хувиар тус тус нэмэгдсэн гэж Ганцмод боомтын захиргаанаас мэдэгджээ.
Ганцмод боомт нь ачаа барааны эргэлтийг 2023 онд 35 сая тн-д хүргэх зорилго тавьж ажиллаж байгаа юм.