Mining Insight Magazine олон улсын мэдээллийн түншлэлээ Select Global Events-ээр өргөжүүлж байна

Майнинг Инсайт сэтгүүл олон улсын хурал чуулганы хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлж Select Global Events байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

35 жилийн туршлагатай тус байгууллагаас зохион явуулдаг хамгийн том арга хэмжээний нэг #The_Magnetics_show-ны Хойд Америкийн бүсийн чуулга, үзэсгэлэн Лос Анжелес хотноо (2024.05.22-23) нээгдэнэ.

The Magnetics show нь соронзон материалын зах зээлийн оролцогчдыг өргөн хүрээнд хамардаг арга хэмжээ юм. Дэлхий дахинаа критикал минерал анхаарлын төвд буй энэ цаг үед зах зээлийн гол цугларалт болно. Энэ жилийн чуулганаар соронзон материалын зах зээлийн идэвхжил, нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэл, соронзон материалыг ашиглах боломж гэсэн сэдэвт төвлөрөн хэлэлцэнэ.

Олон улсын чанартай B2B арга хэмжээг зохион байгуулдаг Select Global Events нь ирэх онд 6 том арга хэмжээг товлоод буй. Тухайлбал АНУ болон Европын Холбооны хэмжээнд силикон үйлдвэрлэлийн (эластомер, давирхай, шингэн гель г.м)Silicone Expo, соронзон хальс болон функциональ кино, кино салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг танилцуулдаг Tape and Functional Film Expo, соронзон материал үйлдвэрлэлийн The Magnetics show юм.

Майнинг Инсайт сэтгүүл нь Канадын 90 гаруй жилийн түүхтэй Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганы PDAC (Prospectors and Developers Association of Canada) хэвлэл мэдээллийн түншээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Мөн Европын Холбооны EIT RawMaterials дээд хэмжээний чуулган, Европын Холбоо болон Австрали улсад зохион байгуулагддаг Digitalization in Mining хурал, #World_resources_forum буюу Дэлхийн нөөцийн чуулганы тус тус албан ёсны мэдээллийн түнш юм.