Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал АМГТГ-ын Хурлын танхимд маргааш (2023.11.01) болно. Тус 18 дугаар салбар хурлаар дараах төслийн орд ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ.
- "МонЭнКо" ХХК-ийн төсөл болох Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордын нөөцийг ил уухайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол
- "Хаш-Аранга" ХХК-ийн төсөл болох Төв аймгийн Сүмбэр сумын нутагт орших Мэргэний хөндийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
- "Эрхэсмайнинг" ХХК-ийн төсөл болох Булган аймгийн Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Цоохор морьтны дэнжийн хэсэг дэх "Ар тамсаг -1 -2" нэртэй алтны шороон ордыг (ХШ 360 - 390 хооронд) ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл
- "Бэрх-Уул" ХХК-ийн төсөл болох Хэнтийн аймгийн Мөрөн сумын нутагт орших Чандган талын хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II
- "Саусгоби Даймонд" ХХК-ийн төсөл болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Зайрмагтай нэртэй талбайд байрлах чулуун нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус хэлэлцэнэ.