Австрали чухал ашигт малтмалын 2023-2030 он хүртэлх стратеги хэрэгжүүлнэ

Геологич, судлаач И.ХАЛИУНАА

Сайд Мадлен Кинг Австралийн Засгийн газрын шинэчлэгдсэн чухал (критикал) болон стратегийн ашигт малтмалын жагсаалтыг зарлалаа. Шинэчлэгдсэн жагсаалтыг найдвартай, эрх бүхий мэдээлэл, техникийн зөвлөгөө, геологийн үнэлгээгээр баталгаажуулсан ба Австрали улс чухал ашигт малтмалын 2023-2030 он хүртэлх стратеги хэрэгжүүлэх аж. 

Орчин үеийн технологи, эдийн засаг эсвэл үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой, ялангуяа Ашигт малтмалын нэн чухал стратегид тусгагдсан тэргүүлэх технологиудад шаардлагатай, Австралид геологийн нөөц бололцоо тогтоогдсон, стратегийн олон улсын түншүүдээс эрэлт хэрэгцээтэй, нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад өртөмтгий байдаг ашигт малтмалыг харгалзаж үзжээ. 

Австралийн шинэчилсэн жагсаалтад 30 төрлийн ашигт малтмал буюу бүлэг ашигт малтмал багтсан ба фтор, молибден, хүнцэл, селен, теллур зэрэг металл, эрдсүүдээр тоогоо нэмсэн байна. Харин гелийг чухал ач холбогдолтой ашигт малтмалын жагсаалтаас хасжээ. 

Чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын жагсаалтын нэгэн адил Стратегийн шинэ материалын жагсаалтад дараах ашигт малтмалууд орсон байна: 

-Зэс
-Никель
-Хөнгөн цагаан
-Фосфор
-Цагаан тугалга
-Цайр

Эх сурвалж: Department of Industry, Science and Resources, Australian Government