Э.МИШЭЭЛ
Саудын Арабын Мааден компани өнгөрсөн 7 хоногт Мансура Массара алтны уурхайн урд хэсэгт алтны олон орд илрүүлснээ зарлалаа. Улмаар тус бүсэд алтны олборлолтыг өргөжүүлэх боломжтойг харуулж байна хэмээн компанийн зүгээс мэдээлжээ.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Мансура Массара нь бараг 7 сая унц алтны нөөцтэй, жилд 250 мянган унц алт үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мааденыг Төрийн хөрөнгийн оруулалтын сан 67 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани Персийн булангийн хамгийн том уурхайчин юм. 2023 оны нэгдүгээр сард Төрийн хөрөнгө оруулалтын сантай хамтарсан Манара Минералс олон улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Энэ нь 2030 онд Саудын Араб газрын тосны хараат байдлаас гарах хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Саудын Арабын Мааден компани өнгөрсөн 7 хоногт Мансура Массара алтны уурхайн урд хэсэгт алтны олон орд илрүүлснээ зарлалаа. Улмаар тус бүсэд алтны олборлолтыг өргөжүүлэх боломжтойг харуулж байна хэмээн компанийн зүгээс мэдээлжээ.
Мансура Массарагаас 400 метрийн зайд санамсаргүй өрөмдлөгийн хоёр талбайд тонн тутамд 10.4 грамм, 20.6 грамм өндөр агуулгатай алтны орд байгааг илрүүлжээ. Энэхүү үйл явдал нь 2022 онд хайгуулын хөтөлбөрийг эхлүүлснээс хойших анхны олдвор хэмээн Мааден мэдэгдсэн байна.
Өндөр агуулгатай уурхайн алтны хүдрийн нягт тонн тутамд 8-10 грамм, бага агуулгатай уурхай тонн тутамд 1-4 грамм байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Мансура Массара нь бараг 7 сая унц алтны нөөцтэй, жилд 250 мянган унц алт үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мааденыг Төрийн хөрөнгийн оруулалтын сан 67 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани Персийн булангийн хамгийн том уурхайчин юм. 2023 оны нэгдүгээр сард Төрийн хөрөнгө оруулалтын сантай хамтарсан Манара Минералс олон улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Энэ нь 2030 онд Саудын Араб газрын тосны хараат байдлаас гарах хөтөлбөрийн нэг хэсэг юм.