Хятадын компаниуд Конгод 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Э.МИШЭЭЛ

БНХАУ-ын барилгын компаниуд БНАКУ-д дэд бүтцийн төсөлд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо өнгөрсөн бямба гараг (2024.01.27)-т мэдэгджээ. Уг хөрөнгө оруулалт хоёр улсын хамтарсан зэс, кобальтын Sicomines үйлдвэрийн гэрээний хүрээнд явагдаж байна. 

Тус мэдэгдэлд нэмж Хятадын Sinohydro Corp болон China Railway Group Limited жилд 1.2 хувийн АМНАТ Конгод төлөхөөр болсон гэдгийг дурджээ. 

Хамтарсан үйлдвэрийн 68 хувийг Хятадын тал эзэмшихийн тулд зам, эмнэлэг барихаар өнгөрсөн онд тохиролцоонд хүрээд байсан юм. 

Конго нь цахилгаан машин, гар утасны батарейн гол түүхий эд болох кобальтын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Мөн зэсийн үйлдвэрлэлээр гуравдугаарт ордог. Тус улсын уул уурхайн салбарт Хятадын компаниуд зонхилдог байна.