Mining Insight сэтгүүл олон улсын мэдээллийн түншлэлээ EIT RawMaterials-тай бататгалаа

Mining Insight сэтгүүл нь Европын Холбооны EIT RawMaterials-тай мэдээллийн түншлэлийн гэрээг өнгөрсөн онд байгуулсан билээ. Энэхүү мэдээллийн түншлэлийн харилцааг 2024 онд дахин бататгалаа. 

Зургаа дахь удаагийн EIT RawMaterials арга хэмжээнд Бельгийн нийслэл Брюссель хотноо тавдугаар сарын 14-16-нд болно. 

Уг арга хэмжээ 2024 онд "Ногоон эрчим хүчний шилжилтийн түүхий эдийн салбар дахь шинжлэх ухаан, технологи, инновацыг холбох нь" сэдвийн хүрээнд 80 гаруй илтгэгч оролцоно. 

EIT RawMaterials нь Европын Холбооны тогтвортой, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих зорилгоор 2015 онд байгуулагдсан. Европын Комиссын шийдвэрээр EIT RawMaterials нь Европын түүхий эдийн холбоог (ERMA) удирдаж байна.

Европын аж үйлдвэрийн чухал түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд инновац нэвтрүүлэх, нэн ач холбогдолтой ашигт малтмал олборлох болон боловсруулах, дэвшилтэт материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын дээд хэмжээний уулзалт нь EIT RawMaterials-ийн гол арга хэмжээ юм. Уг дээд хэмжээний чуулган нь Европын түүхий эдийн үйлдвэрлэл, Европын Комисс, Европын Холбооны Парламент, НҮБ-ын Эдийн засгийн комиссыг нэгтгэдэг байна.