Хятадад төвтэй Yintai Gold компани Канадын алт олборлогч Osino Resources компанийг 368 сая канад доллар буюу 272.53 сая ам. доллароор худалдан авах талаар (2024.02.25)мэдэгджээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, Osino Resources нь Канадын алт олборлогч Dundee Precious Metals компанитай байгуулсан 287 сая канад долларын гэрээг цуцлах бол харин гэрээг цуцалсны төлбөрт Yintai Gold 10 сая ам.доллар төлөх аж.
Энэ талаар Osino Resources компанийн Гүйцэтгэх захирал Хэй Даун "Yintai Gold нь бэлэн мөнгөөр худалдаж авах санал нь Osino-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд илүү сайн санал болох нь ойлгомжтой" хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Энэхүү хэлэлцээр нь Osino Resources-эд Намиби дахь 100 хувийн эзэмшлийн алтны Twin Hills төслийг хурдан хөгжүүлэхэд тусална гэдгийг тэрээр онцолсон байна. Тухайн хэлэлцээрээр Osino Resources- ийн энгийн хувьцаа тус бүрийг 1.90 канад доллароор үнэлсэн бэлэн мөнгийг санал болгожээ.