Чили улс литийн олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ

Э.ОД

Ирэх жилүүдэд дэлхийд литийн нийлүүлэлтийн илүүдэл үүсэхээс илүү аюул заналхийлж буй зүйл бол дахин хомсдолд орох эрсдэл бөгөөд энэ нь үнэ өсөхөд нөлөөлж, батарейны өөр технологийг илүү үр дүнтэй болгоно гэж Чили улсын Сангийн сайд мэдэгджээ. Марио Марсель "Литийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр литийн батарейн үйлдвэрлэл ашигтай, сонирхол татахуйц хэвээр байна” гэжээ. 

Дэлхийн литийн 2 дахь том үйлдвэрлэгч Чили улсын Засгийн газар нь ирэх 10 жилд литийн олборлолтын хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөний хүрээнд олборлолтын талбайн жагсаалтыг олон нийтэд танилцууллаа. 

Нэмэлт үйлдвэрлэлийн 3/2-ыг төрийн өмчит Codelco, SQM-ийн түншлэл хийхээр төлөвлөж буй, үлдсэнийг шинэ төслүүдээс бүрдүүлэх аж. Энэ зорилтод Albemarle -ийн тус улсад үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн өргөтгөл төслүүдийг оруулаагүй байна.  

Чилийн Засгийн газраас энэхүү төлөвлөгөөг 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт стратегийн ач холбогдолтойд тооцож буй 2 талбайн олборлолтын гэрээг Чилийн төр хянах аж.  Хоёр дахь хэсэгт төрийн өмчит компаниуд хувийн хэвшил хамтрах уян хатан нөхцөлтэй бол гурав дахь хэсэгт 26 талбайн гэрээг тендерээр зарлана.  Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Чилий улс чулуужсан түлшнээс татгалзаж,  цахилгаан тээврийн салбарыг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.